
Бидний эрхэм зорилго
2015 онд байгуулагдсан Охь Мандал ХХК нь нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламж, гадна тохижилт, мод үржүүлэг, хог хаягдлын ачилт тээвэрлэлт, авто зам ба замын байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Тохижилт үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн албан ёсны цахим хуудаст тавтай морилно уу.
Манай байгууллага 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эдүгээ нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, хог хаягдлын цуглуулалт, ачилт тээвэрлэлт, ногоон байгууламжийн арчилгаа, цэцэрлэгжүүлэлт, гадна орчны тохижилт, мод үржүүлэг, авто зам, замын байгууламж гэсэн үндсэн 6 чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бид Нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, захиалагчдынхаа шаардлага, хэрэгцээнд нийцсэн чанартай үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ иргэдийн эрүүл, аюулгүй, цэвэр, эко орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахын төлөө хичээн ажилласаар байна.
“Охь мандал” ХХК нь 2021–2022 онд ISO чанарын менежментийн нэгдсэн тогтолцоог үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, түүнээс хойш жил бүр баталгаажуулалт, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаагаа баяртайгаар онцолж байна.
Манай байгууллагын ажил үйлсийг үргэлж дэмжин, хамтран ажилладаг эрхэм хүндэт үйлчлүүлэгчид, харилцагчид, түншүүд Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүнээ дээдэлсэн, чин сэтгэлтэй, ёс зүйг эрхэмлэсэн, чанарт суурилсан үнэт зүйлсээ баримтлан Охь мандалчууд бид сэтгэл шингэсэн үйлчилгээгээрээ тав тухтай, өнгө үзэмжтэй, эерэг орчныг хамтдаа бүтээж шинэлэг төрхийг урлахыг зорьдог. Та бидний хамтын үйлс өргөжин тэлж, сайн сайхан бүхнийг цогцлоох болтугай.
Бид өдөр тутмын үйл ажиллагаандаа хүн, чанар, ёс зүй, шинэчлэл болон байгаль орчны хариуцлагыг эрхэмлэдэг.

Тус компани нь удирдлага, инженер техникийн баг болон талбайн мэргэшсэн ажилтнуудын уялдаа холбоотой бүтэцээр ажилладаг.
Тус компани нь Захирал, Гүйцэтгэх захирал, Ерөнхий инженер, Хүний нөөцийн менежер, Чанар, стандарт хариуцсан менежер, Ландшафт Архитектор, Ерөнхий нягтлан бодогч, туслах нягтлан бодогч гэсэн удирлагын бүрэлдэхүүн, зам талбайн үйлчлэгч, хог тээврийн жолооч, ачигч, цэцэрлэгчин зэрэг нийт туршлагатай мэргэшсэн 75 хүртэл ажилтны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
2022.02.11-нд Монголын Стандарт Чанарын Хүрээлэн НҮТББ-тай Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурж, үе шаттай хэрэгжүүлсэн.

Хэрэглэгчийн хэрэгцээ, үйлчилгээний чанар, дотоод хяналт ба тасралтгүй сайжруулалт.

Байгаль орчны нөлөөллийг бууруулах, ногоон орчин, хог хаягдал ба нөөцийн зохистой хэрэглээ.

Эрүүл, аюулгүй хөдөлмөрийн орчин, эрсдэлийн удирдлага, ажилтнуудын оролцоо.
Удирдлага, сургалт, аудит, хэрэглэгчийн сэтгэл ханамж, эрсдэлийн удирдлага болон үйл явцын хяналтыг тогтолцоотой хэрэгжүүлдэг.
2022.02.11-нд Монголын Стандарт Чанарын Хүрээлэн НҮТББ-тай НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО-г нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурсан.
Баг, хамт олноороо удирдлага, хэрэгжүүлэлт, дотоод аудит, хэмжилт, дүн шинжилгээ, баримт бичиг боловсруулах болон холбогдох журмуудыг мөрдлөг болгох чиглэлээр 28 удаагийн үе шаттай сургалтад хамрагдсан.
Нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлсний дараах ажлын хүрээнд байгууллагын SWOT шинжилгээг хийж, стратеги төлөвлөлт, зорилтыг шинэчлэн баталсан.
“Ур чадвар, сургалт болон мэдлэг ойлголтын журам”-ын хүрээнд ажилчдын ур чадварын матриц, сургалтын хэрэгцээ, хөтөлбөр болон төлөвлөгөөг боловсруулж, тогтмол сургалт зохион байгуулдаг.
Дотоод аудитын дараах үл тохирлыг залруулах, дотоод хяналт шалгалтыг тогтмол хийх замаар зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний зөрчлийг тухай бүр арилгаж, хариу арга хэмжээ авдаг.
“Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хэмжих журам”-ын дагуу хэрэглэгчдээс түүвэр судалгаа авч, үр дүнд нь тулгуурлан үйлчилгээ болон ногоон байгууламжийн гүйцэтгэлийн чанарыг сайжруулдаг.
2023 онд Нисэх–Морингийн даваа, Биокомбинат–Шувуунфабрик, Найрамдал чиглэлийн авто зам дагуух иргэд, ААНБ болон оршин суугчдаас сэтгэл ханамжийн судалгаа авч ажилласан.
Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ, хууль тогтоомж, дүрэм журмын нийцлийн үнэлгээг жил бүр хийж, өндөр эрсдэлтэй ажлын үед гэрэл ойлгогчтой ажлын хувцас, тэмдэглэгээ, хамгаалах хэрэгслийг бүрэн ашиглан ажилладаг.
MNS ISO 9001:2016 Чанарын стандартын ажиллагааны төлөвлөлт, хяналт, бүтээгдэхүүн үйлчилгээд тавих шаардлагыг тодорхойлох зорилгоор үйл ажиллагааны 5 чиглэлийн үйл явцын зураглалыг гаргаж, эрсдэл боломжийг тодорхойлон хэрэгжүүлсэн.
Мэргэшсэн инженер, жолооч, зам талбайн үйлчлэгч, цэцэрлэгчин, ачигч болон удирдлагын баг нэг системээр ажиллана.



